image description

Бидний тухай

“Гэр даатгал” ХХК нь Монголын даатгалын зах зээл дээр 13 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд анх 2003 онд Монгол траст холдинг даатгал ХХК нэртэйгээр байгуулагдан тээврийн хэрэгсэл болон хөрөнгийн даатгалаар амжилттай ажиллаж, нөөцийн сангийн хэмжээгээ богино хугацаанд нэмэгдүүлсэн . Манай компани Санхүүгийн Зохицуулах Хорооны 2007.01.19-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор олгогдсон 11 хэлбэрийн ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх #2/07 тоот тусгай зөвшөөрөлтэй.

"Гэр даатгал" ХХК нь "Кэй Эйч Кэй" ХХК-ийн 100% хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг. "Гэр даатгал" ХХК-ийн ТУЗ нь П.Золзаяа, Я.Чойжилсүрэн, Д.Золжаргал, Э.Аймурат, гэсэн 4 гишүүн, Г.Рагчаасүрэн гэсэн хараат бус 1 гишүүн, нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй. Компанийн гүйцэтгэх захирлаар Я.Чойжилсүрэн ажиллаж байна. Манай компани өнөөдрийн байдлаар ямар нэг салбар төлөөлөгчийн газаргүй байгаа ба даатгалын зуучлагч компаниуд болон даатгалын төлөөлөгчдөөр дамжуулан даатгалын үйлчилгээг түгээж байна.

“Гэр даатгал” ХХК нь даатгалын зах зээл дээр найдвартай ажиллаж байгаа үндэсний даатгалын компани бөгөөд үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллага юм. Манай компани даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулсан бүхий л хугацаандаа даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хохирлыг цаг тухайд нь шуурхай олгож, үйлчилгээгээ улам сайжруулсаар ирсэн билээ.

Манай компани аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, иргэдийн гэнэтийн осол, ачаа тээвэр, зорчин явагчийн гэнэтийн осол, гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн осол гэх мэт даатгалын хэлбэрүүдээр үйл ажиллагаагаа явуулж, даатгалын эдгээр төрлүүдээр “ГХЯ-ДБҮЭГазар”, “Төвийн бүсийн дулаан дамжуулах сүлжээ”, “Батлан Хамгаалахын яам”, “Хил хамгаалах ерөнхий газар”, МУИСургууль, “Ус сувгийн удирдах газар”, ШУТИСургууль, Хууль Сахиулахын Их Сургууль “Монголын үндэсний олимпийн хороо”, “Юу Жи Си “ ХХК, “Жи Ти Эс Адвокатс” ХХК, “Оюуны өмчийн газар”, Чингэлтэй,Сонгино-Хайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүд болон дүүргийн төсвийн байгууллагууд зэрэг даатгуулагчидтай “Сүрэг хараацай” ХХК, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Монгол бичээч” ХХК, “Арм интэрнэйшнл” ХХК зэрэг даатгалын зуучлагч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Гэр даатгал ХХК нь тээврийн хэрэгсэл, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, ачаа тээвэр, зорчин явагчийн гадаадад зорчигчдын эрүүл мэнд гэнэтийн осол болон бүх төрлийн хариуцлага, иргэдийн гэнэтийн осол,хөрөнгийн зэрэг даатгалын бүтээгдэхүүнийг Монголын даатгалын зах зээл дээр маш амжилттайгаар борлуулж даатгалын зах зээл дээр баттай байр сууриа хадгалж байна.

Манай компани одоогоор гадаадын давхар даатгалын компанитай гэрээ байгуулж ажиллаагүй байгаа ба өөрсдийн хуримтлагдсан нөөц сангаар даатгалын нөхөн төлбөрийг шуурхай олгож байна.

Бид та бүхэнд Монголын даатгалын зах зээл дээрхи хамгийн сайн нөхцөлтэй, хамгийн найдвартай даатгалын хамгаалалт , эрсдлийн удирдлагын үйлчилгээг хамгийн боломжийн үнээр санал болгож байна. Бид үйлчлүүлэгчдийнхээ санал бодлыг сонсож, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн тохирох бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, үйлчлүүлчидтэйгээ нягт хамтран ажилладаг юм. Элдэв эрсдэлд санаа зоволгүйгээр үйл ажиллагаагаа сэтгэл амар явуулах боломжийг танд даатгалын мэргэжилтнүүд болох Гэр даатгал ХХК олгож байна

loader