Нөхөн төлбөр

Даатгалын  тохиолдол бий болсон үед:

  • Та Гэр даатгалын 70139090, 94162424 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.
  • Мэргэжлийн байгууллагад мэдэгдэх. Даатгалын тохиолдлоос хамааруулан шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хотод ЗЦГ-102, Түргэн тусламж-103, ЦЕГ-102, ОБЕГ-105 дугааруудад болон тухайн орон нутгийн холбогдох албаны утсаар мэдэгдэнэ үү.
  • Мэргэжлийн байгууллага болон манай Шуурхай дуудлагын ажилтныг хүрэлцэн очтол ослын газрын байрнаас хөдлөхгүй байхыг анхаарна уу.
  • Хэрэв дуудлага өгөх боломжгүй эсвэл зайлшгүй хөдлөх шаардлагатай нөхцөл үүсвэл ослын газрын зургийг олон өнцгөөс авах, хохиролд өртсөн даатгалын зүйлийн зургийг тодруулан авах бөгөөд ослыг баримтжуулах бүхий л арга хэмжээг авна уу. (зураг, бичлэг, гэрчийн тодорхойлолт гэх мэт)

Нөхөн төлбөрийг дараах материалыг үндэслэж олгоно:

  • Даатгалын гэрээний эх хувь
  • Даатгалын тохиолдлын тухай дүгнэлт гаргасан мэргэжлийн байгууллагын тодорхойлолт (ЗЦГ, ЦЕГ, ОБЕГ, Эмнэлэг гэх мэт)
  • Даатгалын тохиолдолд холбогдсон жолооч нарын Жолооны үнэмлэх, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
  • Хохирлын мэргэжлийн байгууллагын гаргасан үнэлгээ
  • Нотлох зураг (Шуурхай дуудлагын ажилтан очиж баримтжуулаагүй тохиолдолд)
  • Нөхөн төлбөрийн өргөдлийн маягт (Гэр даатгал ХХК-аас)
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг бүрдүүлнэ.

loader