Ажил олгогчийн хариуцлагын даатгал

Үзүүлэлт Нөхцөл
 Даатгалын зүйл  Байгууллагын үндсэн ба эргэлтийн хөрөнгө
 Үнэлгээ  Балансын буюу зах зээлийн үнээр
 Хураамж

 Даатгуулсан үнэлгээнээс дараах хувиар:

  • Үндсэн хөрөнгийн идэвхтэй хэсэг
    • Хөдөлдөг техник хэрэгсэл (1,1-1,5 хувь)
    • Суурилсуулсан тоног төхөөрөмж (1,6-2,0 хувь)
  • Үндсэн хөрөнгийн идэвхгүй хэсэг
    • Барилга байгууламж (0,8-2,0 хувь)
    • Зам гүүр (1,0-1,5 хувь)
    • Түүхий эд, үндсэн болон туслах материал, бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бусад (1,5-2,0 хувь)
    • Хэрэв осол аваарын онцгой бүсэд оршдог бол хураамжийн дээд хувиар
  • Эргэлтийн хөрөнгө
    • Хүнсний зориулалттай бараа материал (5,5-6,4 хувь)
    • Шатах тэсрэх зүйл (2,3-3,0 хувь)
 Риск
  • Байгалийн бүх төрлийн осол
  • Гал түймэр
  • Үйлдвэрлэл, техникийн осол
 Даатгах хугацаа
  • Хураамж төлөгдсөний дараа өдрийн 00 цагаас хойш 12 сар
  • Өөр хугацаагаар даатгуулбал гэрээнд зааснаар
 Нөхөн олговрын хэмжээ, олгох журам
  • Гарсан хохирлын дүнгээс даатгуулагчийн өөрийн хариуцахаар хууль, гэрээнд заасан хэсгийг хасаад үлдсэнийг нь 100 хувь
  • Даатгуулагч зөвшөөрвөл хохирлыг 100 хувь олгож хохиролд орсон хөрөнгийг даатгагчид шилжүүлэх
  • Даатгуулагчийн өөрийн буруугаас хөрөнгө бүрэн сүйрвэл нөхөн олговрыг 80 хувиар бодож олгоно.
 Даатгалын төлбөрийн лимит
  • Үнэлгээгээр
 Даатгалын хэлбэр
  • Сайн дурын
 Бүрдүүлэх баримт
  • Хохирлыг үзэж тогтоосон даатгалын агентын акт
  • Даатгалын полис
  • Шаардлагатай бол хууль хяналт, мэргэжлийн байгууллагын акт
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Хохирлын акт
  • Засварын газрын тодорхойлолт, мөнгө төлсөн баримт
 Урамшил

 Даатгуулагчийн хүсэлтийг харгалзан дараах хөнгөлөлт үзүүлж болно. Үүнд: 

  • Даатгуулагч дараалсан 2 жил хохирол нөхүүлээгүй бол 3 дахь жилээс даатгалын хураамжийг 5 хувь, 4 дэх жилээс 8 хувь, 5 дахь жилээс 10 хувиар хорогдуулж тооцно.
 Даатгуулагч
  • Өмчлөгч, эзэмшигч, түрээслэгч
 Даатгагдагч
  • Өмчлөгч, эзэмшигч, түрээслэгч
 Даатгалын төлбөр хийгдэхгүй байж болох нөхцөлүүд
  • Даатгалын тохиолдлыг санаатайгаар бүрдүүлсэн
  • Дайн байлдаан, хувьсгал, төрийн эргэлт, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, бослого, үймээний улмаас даатгалын тохиолдол болсон
  • Эвдэрч гэмтсэний дараа даатгуулсан
  • Буруутай этгээдээр хохирлоо нөхүүлсэн
  • Даатгалын хураамж төлөөгүй
  • Даатгалын төлбөр хийлгэх хугацаанд хандаагүй
  • Аж ахуйн нэгжийн ажилтны болон дээд байгууллага, харилцагчийн хариуцлагагүй үйл ажиллагаа, техник технологи, хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс даатгалын тохиолдол болсон
  • Даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн

loader