Гэнэтийн ослын даатгал

Үзүүлэлт Нөхцөл
 Даатгалын зүйл Монгол улсын иргэд болон тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугч гадаадын харъяат ба харъяалалгүй хүмүүс
 Үнэлгээ 1,000,000 төгрөгнөөс доошгүй
 Хураамж

 Даатгуулсан үнэлгээнээс дараах хувиар:

  • Ажиллагсад, малчид                                                     (1,0 хувь)
  • Оюутан, цэргийн албан хаагчид                                 (1,0 хувь)
  • Хүүхдүүд                                                                            (1,0 хувь)
  • Нисэх онгоцны багийн гишүүд                                     (2,0 хувь)
  • Цагдаагийн ажилтнууд                                                   (2,0 хувь)
  • Уул уурхай, барилгын ажиллагсад болон                       монтёрууд                                                                    (2,0-3,0 хувь)
  • Жүжигчин, тамирчид                                                      (1,5 хувь)
 Риск
  • Байгалийн бүх төрлийн осол, гал түймэр
  • Ахуйн холбогдолтой эрсдэл
  • Үйлдвэрлэл, техникийн осол
 Даатгах хугацаа
  • Хураамж төлөгдсөний дараа өдрийн 00 цагаас хойш 12 сар
  • Өөр хугацаагаар даатгуулбал гэрээнд зааснаар
 Нөхөн олговрын хэмжээ, олгох журам
  • Нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдвал үнэлгээг                                                                               100 хувь
  • 1-15 хоног эмчлүүлвэл                                                         5 хувь
  • 16-30 хоног эмчлүүлвэл                                                     10 хувь
  • 31-45 хоног эмчлүүлвэл                                                      15 хувь
  • 46-60 хоног эмчлүүлвэл                                                       25 хувь
  • 61-75 хоног эмчлүүлвэл                                                       40 хувь
  • 76-90 хоног эмчлүүлвэл                                                       45 хувь
  • 91 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлж тахир дутуугийн тэтгэврийг 3 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон бол  60 хувь
  • Тахир дутуугийн тэтгэврийг 6 сараар тогтоолгосон бол 70 хувь
  • Тахир дутуугийн тэтгэврийг 1 жилээс дээш хугацаагаар тогтоолгосон бол                                                                     90 хувь
  •  
 Даатгалын төлбөрийн лимит
  • Үнэлгээгээр
 Даатгалын хэлбэр
  • Сайн дурын
 Бүрдүүлэх баримт
  • Эмнэлгийн байгууллагын магадлагаа
  • Даатгуулагчийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг баталсан зохих байгууллагын тодорхойлолт
  • Нас барсны гэрчилгээ буюу түүний албан ёсны хуулбар
 Урамшил

 Даатгуулагчийн хүсэлтийг харгалзан дараах хөнгөлөлт үзүүлж болно. Үүнд: 

  • Даатгуулагч дараалсан 2 жил хохирол нөхүүлээгүй бол 3 дахь жилээс даатгалын хураамжийг 5 хувь, 4 дэх жилээс 8 хувь, 5 дахь жилээс 10 хувиар хорогдуулж тооцно.
 Даатгуулагч
  • Өөрөө
  • Албан байгууллага
  • Эцэг эх буюу асран хамгаалагч
 Даатгагдагч
  • Даатгуулагч
 Даатгалын төлбөр хийгдэхгүй байж болох нөхцөлүүд
  • Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгээх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн тухай бүр;
  • Даатгуулагчийн санаатай үйлдэл болон бусдыг өдөөн хатгаж зөрчил гарган амь насаа хохироох, хөдөлмөрийн чадвараа бүрэн ба хагас алдах, өөрөө амиа хорлох, тэрчлэн даатгуулагчийн өв залгамжлагч нь хувийн эрх ашгийн үүднээс зориуд санаатайгаар даатгуулагчийн амь насыг бүрэлгэсэн, тахир дутуу болгож хөдөлмөрийн чадварыг нь бүрэн ба хагас алдагдуулсан болох нь хуулийн байгууллагаар тогтоогтдсон;

loader