Барилга угсралтын даатгал

Бүтээгдэхүүний тухай: Барилга угсралтын ажил, ажлын талбайд буй бараа материал, тоног төхөөрөмж, ажилчдын түр сууц, хүнд машин механизмд гэнэтийн, санаандгүй, урьдчилан таашгүй явдал тохиолдсоны улмаас учрах хохирол болон Даатгуулагчийн хэвийн үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг сэргээх, засварлах эсвэл тохиролцсон мөнгөн дүнгээр нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.

Үзүүлэлт

Нөхцөл

 Даатгалын зүйл

  1. Даатгуулагчийн хийж гүйцэтгэж байгаа зам, барилга угсралтын ажил
  2. Тоног төхөөрөмж
  3. Хүнд машин механизм
  4. Бараа материал /Цемент, арматур, битум/
  5. Ажилчдын түр сууц
  6. Инженерийн шугам сүлжээ
  7. Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.

 Үнэлгээ

  • Гэрээний дагуу даатгуулагчийн хийж гүйцэтгэж байгаа зам, барилга угсралтын ажлын даатгалын үнэлгээг зам, барилгын ажлын төсөвт өртгийг үндэслэн тогтооно.
  • Тоног төхөөрөмж, хүнд машин механизм, бараа материал, ажиллагсадын түр сууц, мөн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн өмнө хүлээх нийт хариуцлагын үнэлгээг даатгагч, даатгуулагч талууд даатгалын хугацаанд авах нөхөн төлбөрийн дээд хэмжээгээр харилцан тохиролцож тус бүрт нь тогтооно

 Хураамж

0,8%-2,0%

 Үндсэн эрсдэл

  • Гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт
  • Байгалийн эрсдэл (аадар бороо, аянга, цахилгаан, үер, цасан ба шороон шуурга, газар хөдлөлт, хөрсний суулт, хагаралт, овойлт, хөрсний усны түвшингийн гэнэтийн өөрчлөлт)
  • Цахилгааны эрсдэл (цахилгаан эрчим хүчний гэнэтийн хэлбэлзэл, цахилгааны хэт ачаалал, тусгаарлагчийн гэмтэл).
  • Дулаан, цэвэр усны даралтын өөрчлөлтөөс үүссэн эрсдэл.
  • Барилгын ажилчдын санамсаргүй, болгоомжгүй үйл ажиллагаанаас учрах эрсдэл.

Нэмэлт эрсдэл

  • Хулгай болон түүнтэй адилтгах эрсдэл.
  • Гуравдагч этгээдийн санаатай, хорлон сүйтгэх үйл ажиллагааны хохирлын эрсдэл
  • Барилга баригдаж буй газраас өөр газар хадгалагдаж буй бараа материалын эрсдэл

 Даатгах хугацаа

Даатгалын хураамж төлөгдсөн өдрөөс 12 сар

 Нөхөн төлбөрйин бүрдүүлэх материал

  • Даатгалын гэрээний эх хувь
  • Даатгалын тохиолдлын тухай дүгнэлт гаргасан мэргэжлийн байгууллагын тодорхойлолт (ЗЦГ, ЦЕГ, ОБЕГ, Эмнэлэг г.м)
  • Хохирлын үнэлгээ
  • Нотлох зураг
  • Нөхөн төлбөрийн өргөдлийн маягт (Гэр даатгал ХХК-аас)
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг бүрдүүлнэ.

 Даатгуулагч

  • Өмчлөгч, эзэмшигч, түрээслэгч

loader