Гэнэтийн ослын даатгал

Үзүүлэлт

Нөхцөл

 Даатгалын зүйл

Монгол улсын иргэд болон тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугч гадаадын харъяат ба харъяалалгүй хүмүүс

 Үнэлгээ

1,000,000 төгрөгнөөс доошгүй

 Хураамж

 Даатгуулсан үнэлгээнээс дараах хувиар:

▪  Ажиллагсад, малчид 1,0%
▪  Оюутан, цэргийн албан хаагчид 1,0%
▪  Хүүхдүүд 0,8%
▪  Нисэх онгоцны багийн гишүүд 2,0%
▪  Цагдаагийн ажилтнууд 2,0%
▪  Уул уурхай, барилгын ажиллагсад болон монтёрууд 2,0-3,0%
▪  Жүжигчин, тамирчид 1,5%

 

 Эрсдэл

Бүх төрлийн гэнэтийн осол

Байгалийн эрсдэл:

  • Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэл,
  • Хүйтэн бороо, үер усны аюул,
  • Газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, галт уулын дэлбэрэлт
  • Гал түймэр, аянга цахилгаан.

Ахуйн эрсдэл:

  • Элдэв юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох,
  • Зам тээврийн аюул осолд өртөх

Мал маллагаа, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл:

  • Морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах,
  • Мал маллагаа, ан агнуурын үед болон бусад тохиолдолд араатан амьтан, нохойд уруулах, бариулах

Техниктэй харьцах үеийн эрсдэл:

▪       Автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх, зэргээс үүдэлтэй осол, гэмтэл

 Даатгах хугацаа

▪       Даатгалын хураамж төлөгдсөнөөс хойш 12 сар

 Нөхөн олговрын хэмжээ, олгох журам

▪       Нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдвал үнэлгээг                                                                                100%

▪       1-15 хоног эмчлүүлвэл                                                        10%

▪       16-30 хоног эмчлүүлвэл                                                      15%

▪       31-45 хоног эмчлүүлвэл                                                      20%

▪       46-60 хоног эмчлүүлвэл                                                      30%

▪       61-75 хоног эмчлүүлвэл                                                      40%

▪       76-90 хоног эмчлүүлвэл                                                      50%

▪       91 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлж тахир дутуугийн тэтгэврийг 3 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон бол   60%

▪       Тахир дутуугийн тэтгэврийг 6 сараар тогтоолгосон бол  70%

▪       Тахир дутуугийн тэтгэврийг 1 жилээс дээш хугацаагаар тогтоолгосон бол                                                                 90% 

 Даатгалын хэлбэр

▪       Сайн дурын

 Бүрдүүлэх баримт

▪       Даатгалын гэрээний эх хувь

▪       Эмнэлгийн байгууллагын магадлагаа

▪       Даатгуулагчийн Иргэний үнэмлэх /Эх хувь/

▪       Нөхөн төлбөрийн өргөдлийн маягт (Гэр даатгал ХХК-аас)

▪       Шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг бүрдүүлнэ.

 Даатгуулагч

▪       Хувь хүн

▪       Албан байгууллага

▪       Эцэг эх буюу асран хамгаалагч

 Даатгалын төлбөр хийгдэхгүй байж болох нөхцөлүүд

▪       Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан осол

▪       Даатгуулагчийн санаатайгаар учруулсан хохирол

loader