Гадаадад зорчигчдын даатгал

Үзүүлэлт

Нөхцөл

 Даатгалын зүйл

Хувийн болон албан томилолт, аялал зугаалгаар гадаад улс орон руу зорчигчийн гэнэтийн ослын даатгал.

 Үнэлгээ

  • 50’000 USD /Иж бүрэн/
  • 35’000 USD /Үндсэн/ хамгаалалтын аль нэгээс сонголтоо хийнэ.
  • 10’000 USD /Зөвхөн дөрөвдүгээр бүсэд хамаарна/ хамгаалалтын аль нэгээс сонголтоо хийнэ.

 Хураамж

Таны аялах хугацаа, аялах орон, эрсдэл зэргээс хамааран хураамж нь ялгаатай байна.

▪       1-р бүс ( АНУ, Канад, Англи, Япон)-д дунджаар хоногийн 3 USD

▪       2- р бүс ( Шенгений орнууд )-д дунджаар хоногийн 2 USD

▪       3-р бүс (Азийн орнууд)-д дунджаар хоногийн 1 USD

▪       4-р бүс (Улаан-Үүд, Эрээн хот, Манжуур гэх мэт/Төмөр замаар зорчих боломжтой хөрш зэргэлдээ )-д дунджаар хоногийн 0,9 USD

 Үндсэн хамгаалалт

▪       Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардал

▪       Амбулаторын үйлчилгээний зардал

▪       Түргэн тусламжийн үйлчилгээ

▪       Эмнэлгийн ор хоногийн зардал

▪       Эм бэлдмэл, тариа боолтын зардал

▪       Байгалийн эрсдэл

▪       Ахуйн эрсдэл

▪       Гэмт халдлагад өртөх

Нэмэлт хамгаалалт

▪       Нислэг саатсан тохиолдолд хоол, зочид буудлын зардлыг 100 ам.доллар хүртэлх хэмжээгээр төлнө.

▪       Гадаад паспорт, кредит карт алдагдсан бол 100 ам.доллар хүртэлх хэмжээгээр сэргээлгэх зардлыг хариуцна.

▪       Гадаадад зорчин явах үед санамсаргүй байдлаар бусдад хохирол учруулж шүүхийн шийдвэрээр хуулийн хариуцлага хүлээсэн бол 1’000 USD хүртэлх хэмжээгээр зардлыг нөхөн төлнө.

 Даатгалын хэлбэр

▪       Сайн дурын

 Бүрдүүлэх баримт

▪       Даатгалын гэрээний эх хувь

▪       Эмнэлгийн байгууллагын магадлагаа

▪       Даатгуулагчийн Иргэний үнэмлэх /Эх хувь/

▪       Нөхөн төлбөрийн өргөдлийн маягт (Гэр даатгал ХХК-аас)

▪       Шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг бүрдүүлнэ.

 Даатгуулагч

▪       Хувь хүн

▪       Албан байгууллага

loader